Гадаад болон цагаач иргэдэд зориулсан зөвлөгөө өгө

Foto: Lubomír Kotek

Зөвлөгөө өгөх төвийн зорилго юу вэ?

Гадаад иргэд болон дүрвэгсдэд  зориулан арьсны өнгө, үндэс угсаа, нийгмийн бүлэг, улс төрийн итгэл үнэмшил, шашин шүтлэгээс үл хамааран нийгэмд нэгдэхэд нь  дэмжлэг үзүүлж  төрөл бүрийн мэргэжлийн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх болно.

Бидний зорилго?

  • Гадаадын иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар нийгмийн болон хууль зүйн зөвлөгөө өгөх (ялангуяа: Чех улсад оршин суух, хөдөлмөр эрхлэх, ажил эрхлэлт, орон сууц, нийгмийн систем, боловсрол, эрүүл мэнд, даатгал, бизнес эрхлэх гэх мэт) мөн тэдний нийгэм-соёлын чиг хандлага хандлагыг бэхжүүлэх.
  • Дагаж мөрдөх үйлчилгээнд байгаа холбоо барих хаягаар хангах (материаллаг тусламж үзүүлэх,интеграцчилах, дасан зохицох явцад туслах, боловсролын үйл ажиллагаа, курсүүд, байр орон сууцны тавилга болон бусад хэрэгслүүд),БН Чех Улсын бусад Харитагийн салбаруудтай харилцах мэдээлэл (Гадаад иргэдийн цагдаагийн газар, ЦШХБГ, бүс нутгийн эрх барих байгууллага, хотын захиргаа, төрийн бус байгууллагууд гэх мэт) эдгээр байгууллагатай харилцах харилцааг сайжруулах.
  • Гадаадын иргэн өөр соёлын орчинд амьдрах, гэр бүл, хамтрагчийн харилцаа, бусад стресс, амьдралын хямрал зэрэгтэй холбоотой өнөөгийн сэтгэлзүйн хүндрэлийг даван туулах эсвэл багасгахад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх.

Зөвлөгөө өгөх төв хэнд тусладаг вэ

Гадаад улсын иргэдэд болон дүрвэгсдэд. Ялангуяа нийгмийн нөхцөл байдлаасаа болоод эсвэл оршин суух статус, хэлний бэрхшээл, соёлын ялгаа, тэдний эрх үүргээ мэдэхгүй эсвэл aмьдралын эмзэг байдалд орсон хүмүүст.

Бид ямар тохиолдолд зөвлөгөө өгөх вэ?

  • Хэрэв та БН Чех Улсад оршин суух эрхээ алдахад хүргэж болзошгүй эрх, үүргээ мэдэхгүй бол;- Таны бие даах чадвар, шийдвэр гаргах эрх чөлөөг тань хязгаарладаг зуучлагчаас хамааралтай,
  • Та чех хэлийг хангалттай сайн мэдэхгүй байгаа нь ажилд ороход хүндрэлтэй, зуучлагчаас хамааралтай, нийгмийн тогтолцооны тэтгэмж гэх мэт.
  • Та арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, оршин суугаа байдал эсвэл нийгэм соёлын хэм хэмжээг үл тоомсорлосны улмаас нийгмээс гадуурхагдах эрсдэлтэй байдал.
  • Та ганцаардмал мэт санагдах бөгөөд энэ нь бухимдал, сэтгэл зүйн асуудал, нийгэмд нэгдэх чадваргүй болоход хүргэдэг
  • Хэрэв та өөр соёлын орчинд, гэр бүл, хамтрагчийн харилцаа эсвэл бусад стресс, амьдралын хямралтай холбоотой сэтгэлзүйн бэрхшээлтэй байгаа бөгөөд хэлний бэрхшээл эсвэл нийгмийн бусад таагүй нөхцөл байдлын улмаас сэтгэлзүйн өөр тусламж авч чадахгүй байна.

Манай төвийн зарчим

ҮНЭГҮЙ, МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ХАДГАЛЖ, НЭГ ТАЛЫГ БАРИМТЛАХГҮЙ БАЙX

Манай хаяг

Ажлын цаг

Зөвлөгөө өгөх газарт                                                     

  • Даваа, Лхагва: 8:00 – 12:00, 13:00 - 17:00                   
  • Мягмар: 9:00 – 12:00, 13:00 - 16:00                  

Гадуур

  • Даваа, Лхагва: 9:00 – 12:00, 13:00 - 16:00

Бусад цагуудад хувиараа  урьдчилан тохирсон нөхцөлд.

Хэрэгтэй линкүүд

MPSV ČR          MV ČR          Královéhradecký kraj         

Charita